Шууд Chart

Сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхийн тогтоол Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэгджээ

2019-11-06 09:48:34

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдахдаа сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин олон нийтэд мэдээлсэн билээ.

Тэгвэл баяр наадмыг зохион байгуулах хорооноос дээрх тогтоолийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Үүнд:

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нараас сэргээшийн төрлийн хортой бодис илэрсэн тул уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасныг уламжилжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд:

Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.1.3.баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.

14.3.Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.

10.2.Барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээс:

9.3. Дор дурдсан тохиолдолд Салбар хороо дараахь шийдвэрийг гаргаж тухайн бөхөд хариуцлага хүлээлгэнэ:

9.3.5. сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

9.3.6. олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулна гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхийн тогтоол Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэгджээ   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй