Шууд Chart

Дархан-Уул аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна

2019-11-06 12:57:03

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь Дархан-Уул аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүү, бүртгэл тооцооны ажлыг 3-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай
  • Тайлан баланс гаргах чадвартай,
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


Дархан-Уул аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй