Шууд Chart

Зарим компанийн хувьцааны ханш өсчээ

2019-11-06 16:56:46

2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 182,704,590 төгрөгийн үнийн дүн бүхий 330,203 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN +8.33%) болон "Гермес центр" ХК (HRM +3.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -8.22%) болон "АПУ" ХК (APU -3.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50,450,000 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

"TOP 20" индекс 0.21 хувиар буурч 18367.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,442,739,941,186.29 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Зарим компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй