Шууд Chart

Индонезийн эдийн засгийн өсөлт суларчээ

2019-11-07 12:33:50

Индонезийн улсын эдийн засгийн өсөлт саармагжаад байгаа талаарх мэдээллийг Японы Эн Эйч Ки дамжуулсан байна. Тус улсын удирдлагууд  Индонезийн эдийн засгийн өсөлтийг энэ жил 5.3 хувьд хүргэх төлөвлөгөөндөө хүрч чадахааргүй байгаа юм.

Индонезийн албаныхан тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 7-р сараас 9-р сарын хооронд 5.02 хувиар тэлээд байгааг мэдээлжээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өсөлт уналттай гарчээ. Индонезийн эдийн засаг энэ жилийн эхний болон хоёр дугаар улиралд мөн л  бууралттай гарсан юм. Тус улсын албаныхан 2019 онд эдийн засгийн өсөлтийг 5.3 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг тавиад байсан ч энэ төлөвлөгөөндөө хүрч чадахааргүй дүр зураг ажиглагдаж байна. Гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт буураад байгаад гадаад болон дотоодын хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, АНУ- Хятадын хооронд худалдааны дайн өрнөж байгаа нь бусад улс орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байна.  Үүнээс гадна олон улсын зах зээл дээр нүүрс, дал модны тос зэрэг бүтээгдэхүүний эрэлт бага байгаа нь Индонезийн эдийн засагт сөрөг нөлөөг үзүүлсэн гэж үзэж байгаа юм. Эдийн засгийн сэргээхийн тулд тус улсын төв банк 4 ч удаа бодлогын хүүгээ бууруулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн эдийн засгийн өсөлт суларчээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй