Шууд Chart

“Microsoft” компани ажлын өдрийг дөрөв болгосон нь бүтээмжийг 40 хувиар нэмэгдүүлжээ

2019-11-07 12:55:18

Майкрофост компанийн Япон улс дахь салбарууд долоо хоног бүрийн баасан гарагийг нэмэлт амралтын өдөр болгох туршилтыг өнгөрсөн 8-р сард явуулсан байна. Ажлын цагийг ийнхүү эрс багасгасан ч ажилчдын ажлын бүтээмж өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгджээ. Менежерүүд ажилчдаасаа уулзалт болох цахим шууданд хариулахад зарцуулж байгаа цагаа багасгахыг хүсчээ. Ажилчдын хурал цуглааныг 30 минутаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөжээ. Майфрософт компанийн Япон дахь салбаруудад нийт 2000 гаруй хүн ажилладаг төдийгүй ажилчдын 90 хувийг энэ туршилтад хамруулжээ.

Тус компани ажилчдын ажил дээрээ өнгөрүүлэх цаг багасаад зогсохгүй гэрэл цахилгааны хэрэглээнээс эхлээд санхүү, эд материалын хувьд хэмнэлт гарч байгааг мэдээлжээ. Япон улсад иргэд хэт олон цагаар ажиллаж, үүнээс үүдэн амиа хорлох явдал гардаг. 2015 онд Японы зар сурталчилгааны Денцү компанийн ажилтан зул сарын баярын үеэр амиа хорлосон нь хэт их ачаалалтай ажилласантай холбоотой байж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Microsoft” компани ажлын өдрийг дөрөв болгосон нь бүтээмжийг 40 хувиар нэмэгдүүлжээ  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй