Шууд Chart

Монголын “Номад” тоглолт алдарт “Cirque Phenix”-ийн тайзнаа тоглогдоно

2019-11-07 14:30:18

Дэлхийд хамгийн том, орчин үеийн, амьтангүй цирк болох Францын “Cirque Phenix” энэ сарын 23-наас ирэх оны хоёрдугаар сарын 11 хүртэл “Nomade du cirque de Mongolie” тоглолтыг үзэгчдэд хүргэхээр болжээ. Түүнчлэн олон жилийн түүхт тус алдарт цирктэй хамтран Монголоо, өв соёлоо, үндэсний урлагаа орчин үеийн циркийн номеруудтай хамтатган үзүүлэх уран бүтээлчдийн багийг бүрдүүлж, бэлтгэл сургуулилалтыг хангах үүргийг “ANGELS Mongolian Modern Circus”-ийн захирал, продюсер Б.Оргилболд гүйцэтгэж байна.

Тэрбээр Францад Олон улсын орчин үеийн циркийн урлагийн дээд сургууль төгссөн орчин үеийн урлагийн найруулагч, жүжигчин мэргэжилтэй бөгөөд ээж нь Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Энхцэцэг юм. Б.Оргилболд захирал “Cirque Phenix”-тэй байгуулсан гэрээний хүрээнд “Nomade” тоглолтын уран бүтээлчдийн багийг зөвхөн циркийн жүжигчдээс гэлгүй, дуучин, хөгжимчид, бүжигчдээс бүрдүүлсэн байна. Ингээд Монголын орчин үеийн циркчид, ҮУИТ-ын дуучин, хөгжимчид, бүжигчид гээд 40 гаруй уран бүтээлч энэ сарын 23-наас Парисын алдарт “Cirque Phenix”-ийн тайзнаа тоглоно. Тэд .



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын “Номад” тоглолт алдарт “Cirque Phenix”-ийн тайзнаа тоглогдоно  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй