Шууд Chart

“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

2019-11-07 17:41:59

“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт онол, эрдэм шинжилгээ, практик, үйлдвэрлэлийн бага хурлын хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ландшафтын архитектурын мэргэжлийн ангийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, Чадварлаг дизайнерууд олимпиад 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдаж байна.

“Ландшафтын архитектур 2019” үзэсгэлэнд мэргэжлийн ангийн оюутнууд Архитектурын график, зохиомж, Уран зураг, Ландшафтын дизайны хослол зохиомж, Ландшафтын архитектурын төсөл, Хот суурин цэцэрлэгжүүлэлт, Ландшафтын архитектур, Орон сууцны барилгын дизайн  зэрэг хичээлүүдийн 200 –аад бүтээлүүдээр оролцов.

“Чадварлаг дизайнерууд” багийн тэмцээнд 6 цаг оролцсоноос тэргүүн байрыг Ландшафтын архитектурын 4 ангийн “Цох” баг, дэд байрыг тус мэргэжлийн 3 ангийн “Сион” баг эзэлсэн бөгөөд “Чадварлаг Графикч” ганцаарчилсан тэмцээний тэргүүн байрыг Э.Бүүвэй, дэд байрыг Н.Отгонбаатар нар эзэлж цом, медалийн эзнээр шалгарчээ.

Тус эрдэм шинжилгээний хурал 11 сарын 08 ны өдөр зохион байгуулагдах ба судлаачид, докторант, магистрант, бакалаврын түвшний бөгөөд 30 гаруй судалгааны ажлууд хэлэлцүүлэгдэнэ.


“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй