Шууд Chart

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2019-11-08 06:24:12

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2020 онд “3,678.9” гэснийг “3,806.1” гэж, “Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “9.0” гэснийг “9.4”” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, төсөлд “2 дугаар зүйл. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 2 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй