Шууд Chart

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, редактор сурвалжлагч нар “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтад хамрагдаж байна

2019-11-08 11:03:56

Жендэрийн үндэсний хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Хэвлэлийн хүрээлэн хамтран жендэрийн тэгш бус байдал, уламжлалт болон соёлын үнэт зүйлс, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх сэтгүүлчдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдал, өнөөгийн тулгамдсан асуудлын талаар жендэрийн мэдрэмжтэй сурвалжлах, бичих арга хэрэгслийг танилцуулах, мэдлэг, чадварыг хөгжүүлэх “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Ерөнхий сайдын жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан, МУИС-ийн дэд профессор, доктор Г.Мэндхүү, Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг тэргүүтэй багш, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж буй

















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, редактор сурвалжлагч нар “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй