Шууд Chart

Сэтгүүлчид Татварын хуулийн шинэчлэлийн талаар сургалтад хамрагдлаа

2019-11-08 11:00:58

Монгол Улс ирэх онд татварын эрх зүйн шинэ орчинд шилжинэ. Шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор татвар төлөгчдөд шинэ хуулийг танилцуулах, хуулиар үүсч байгаа хөнгөлөлт, чөлөөлөлт, хариуцлагыг танин мэдүүлэх зорилгоор хуулийн сурталчилгааны ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах гэж байна. Энэхүү хууль сурталчилах ажлын эхлэл болгож хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд татварын хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын эхний хэсэгт ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын II шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа гол ажил, өөрчлөлтүүдийг танилцуулж, татварын албаны чиг үүргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтад оролцож байгаа сэтгүүлчдийг төлөөлөн МҮОНТ-ын редактор А.Бүрэнбаатар ТЕГ-ын удирдлагуудтай ярилцлаа. Дараагийн хэсэгт ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал татварын шинэ хууль бизнес эрхлэгчдэд ямар давуу талыг бий болгож буй талаар, эдийн засгаа хэрхэн дэмжих талаар мэдээлэл өгөв. Энэ хэсэгт ТМЗН-ын татварын зөвлөх Ү.Галмандах бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон оролцов. Харин сэтгүүлчдийг төлөөлж МН25 телевизийн Мэдээний албаны дарга С.Насанжаргал хэлэлцүүлэг удирдав. Гуравдугаарт, олон улсын татварын харилцааны талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлгийн танилцуулгыг ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан хийж, шинэ хуулиар хэрэгжүүлэх олон улсын татварын харилцааны туршлага, дүрэм журмуудын талаар тайлбарлалаа.Олон улсын татварын харилцааны чиглэлээр Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч Б.Баяртогтох асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүүлийн хэлэлцүүлгийг уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан "Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо"-ны тэргүүн Т.Бүдээхүү "Тогтвортой хөгжил ба татвар" сэдвээр хөтлөн явууллаа. Түүний өгсөн гол мэдээлэл нь татварын хуулийн шинэчлэл нь тогтвортой хөгжлийн 4 зорилтыг дэмжсэн эерэг өөрчлөлт болсон талаар байв.

Сургалтад ТЕГ-ын газар хэлтсийн дарга нар болон 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо. 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар


Сэтгүүлчид Татварын хуулийн шинэчлэлийн талаар сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй