Шууд Chart

“Хүннү Аттилагийн удам угсаа-Зурагт шашдирын дагуу” үзэсгэлэнг дэлгэнэ

2019-11-08 13:07:29

Унгар улсын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн яамны ивээл дор Монгол Улс дахь Унгарын Элчин сайдын яам зохион байгуулж  буй Төв Азиас нүүдэллэн өнөөгийн Унгар улсын нутаг дэвсгэрт суурьшсан хүннүчүүдийн түүхийг өгүүлсэн “Хүннү Аттилагийн удам угсаа-Зурагт шашдирын дагуу” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр 16:30 цагт Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэнгээр 1358 онд Унгарын хааны ордонд бүтээсэн 86 бүлэг бүхий Зурагт шашдирыг Монголын түүх сонирхогч үзэгчдэд дэлгэн үзүүлэх юм байна.

Итали, Францын гот хэв маягийн уламжлалыг хослуулсан алтан дэвсгэр бүхий чимэг зурагт латин хэлээр тайлбар хийсэн уг шашдирыг удаан хугацааны туршид Веннад хадгалж байгаад 1933 онд Веннагийн Хааны ордноос Сээчиний нэрэмжит улсын номын санд шилжүүлсэн аж.

Хар тэнгисээс нүүдэллэн Карпатын сав газарт суурьшсан хүннүчүүдийн түүхийг Европод таниулсан дундад зууны үеийн түүх соёлын сод дурсгал төдийгүй Аттилагаас Арпад хааныг хүртэлх хүннүчүүдийн ургийн түүхийг тэмдэглэсэн дэлхий дээрх цорын ганц шашдирыг танилцуулах



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүннү Аттилагийн удам угсаа-Зурагт шашдирын дагуу” үзэсгэлэнг дэлгэнэ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй