Шууд Chart

Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомд залуу бөхчүүд зодоглоно

2019-11-08 14:16:31

18 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин, “В” хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ баг багтсан.

2019 оны Дэлхийн цомын тэмцээнд ДАШТ-ий эхний найман байрт орсон баг оролцох ёстой байсан ч Казахстан, Азербайжаны шигшээ оролцоогүй тул ийн зургаан баг өрсөлдөхөөр болсон юм. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Монголоос ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй залуу тамирчин зодоглохоор болжээ. Мөн Монголын багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана. Түүнчлэн Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ нараас бусад бөхчүүд анх удаа Дэлхийн цомын тэмцээнд зодоглож байгаа юм.

Энэ жил Дэлхийн цомыг зорих Монголын багийн бүрэлдэхүүнд:

50 кг-д: Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ

53 кг-д: Н.Анударь

55 кг-д: Б.Болортуяа

57 кг-д: А.Батцэцэг

59 кг-д: Б.Шоовдор

62 кг-д: Э.Гантуяа

65 кг-д: Ө.Пүрэвсүрэн

68 кг-д: Э.Дэлгэрмаа

72 кг-д: Э.Даваанасан

76 кг-д: Г.Ариунжаргал нар багтжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомд залуу бөхчүүд зодоглоно  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй