Шууд Chart

Бага насны хүүхдүүдийг шөнийн цагаар интернет тоглоом тоглохыг хориглолоо

2019-11-08 15:14:43

Хятадын газрын засгийн газраас мэдэгдсэнээр энэ хоригт бүх төрлийн интернет тоглоом багтаж байгаа юм. Шинэ журмын дагуу 18-аас бага насны хүүхдүүд оройн 10 цагаас өглөөний 8 цагийн хооронд интернет тоглоом тоглохыг хоригложээ.  Ажлын өдрүүдэд бага насны хүүхдүүд 90 минут видео тоглоом тоглох ёстой бол олон нийтийн баярыг оролцуулаад амралтын өдрүүдэд өдөрт 3 цаг гаруйн хугацаанд тоглож болох юм. Харин өсвөр болон бага насны хүүхдүүдийг шөнийн цагаар видео тоглоом тоглохыг бүр мөсөн хориглосон байна.

Мөн энэ журамд бага насны хүүхдүүдийн интернетэд тоглоомонд зарцуулах мөнгөнд хязгаарлалтыг тогтоосон байна. Наймаас 16 насны хүүхдүүд сард дээд тал нь 200 юань буюу 29 ам.долларыг зарцуулах эрхтэй бол 16-аас 18 настай хүүхдүүд 400 юань буюу 57 ам.долларын зарцуулж болно.

Newzoo гэх маркетингийн судалгааны фирмийн мэдээлснээр Хятад улс видео, интернет тоглоомын дэлхийн хамгийн том зах зээл юм. Тус улсын тоглоомын зах зээлийн орлого 2018 онд 38 тэрбум ам.долларт хүрч байжээ. Хятадын Төрийн Хэвлэлийн Синхуа агентлагийн мэдээлснээр шинэ журам өсвөр болон бага насны хүүхдүүдийг интернет тоглоомонд донтох өвчнөөс хамгаалах, тэдний бие махбодь төдийгүй оюун санааг хамгаалах зорилготой гэжээ. Засгийн газрын албаныхан болон цагдаагийн байгууллага интернет тоглоомын эсрэг шинэ дүрэм, журмын хэрэгжилтэд анхаарал тавин ажиллах юм. Ер нь Бээжин интернет тоглоомын эсрэг өөр арга хэмжээнүүдийг өмнө нь ч гэсэн авч байсан юм. 2018 оны 8-р сард тус улс онлайн тоглоомын тоог цөөрүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь хүүхдүүдийг холын хараа муудах өвчлөл интернет тоглоомтой ихээхэн холбоотой байна гэж үзсэнтэй холбоотой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бага насны хүүхдүүдийг шөнийн цагаар интернет тоглоом тоглохыг хориглолоо  
Үзсэн: 100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй