Шууд Chart

"Bloodhound" машин 790 км цаг хүртэл хурдалжээ

2019-11-08 15:39:09

Дуунаас ч хурдан автомашин болох Bloodhound–ийн дээд хурдыг шалгах туршилтыг 6 дахь удаагаа явуулаад байна. Өнгөрсөн мягмар гарагт явагдсан  туршилтаар  тус машин 491 миль цаг буюу 790 км цаг хүртэл хурдалж, өмнөх амжилтуудаа шинэчлээд байна. Өмнөд Африкийн Калахари цөлд энэ удаагийн туршилтын жолоодлого явагдлаа.  Bloodhound машиныг олон дахин ийнхүү хурдлуулж байгаа нь автомашин дуунаас хурдан давхих буюу 763 миль цагт хүртэл хурдалж байсан дээд амжилтыг эвдэхийг зорьж байна.

Гэхдээ энэ машинд пуужин суурилуулах хүртэл ийм өндөр хурдаар давхиж чадахгүй гэж үзэж байгаа юм. 2020 онд Bloodhound машинд пуужин суурилуулахаар төлөвлөж байна. Энэ машин одоогоор EJ200 гэх онгоцны хөдөлгүүртэй юм. Энэ долоо хоногийн эхээр явагдсан туршилтын үеэр тус машиныг Анди Грин жолоодсон байна. Сонирхуулахад, 1997 онд Mach 1 машин 763 миль цаг буюу  1228 км цаг хүртэл хурдалж, дээд амжилтыг тогтоож байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Bloodhound" машин 790 км цаг хүртэл хурдалжээ   
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй