Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас 2 сая ам.доллар төлөхийг шаарджээ

2019-11-08 15:46:40

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулсан “Donald J Trump” сангийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулж, 2016 оны сонгуулийн компанит ажилдаа ашигласан гэж үзэж байна. Дональд Жи Трамп сан нь сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй  ерөнхийлөгч Трампын ашиг сонирхолд үйлчилж байна гэсэн шүүмжлэлд өртөж, 2018 онд хаагдсан юм.

Нью-Йорк хотын шүүхээс Трамп болон түүний хүүхдийн удирдан явуулдаг хүмүүнлэгийн сангууд улс төрийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй гэж мэдэгдлээ. Donald J Trump сангийн Америкийн ахмад дайчид зориулан цуглуулсан мөнгөн хөрөнгийг 8 төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулахаар урьдчилан төлөвлөж  байж. 

Мөн шүүхээс ерөнхийлөгч Трамп болон түүний эхнэр Иванка Трамп нарыг хүмүүнлэгийн байгууллагын удирдлагуудад зориулсан сургалтад хамрагдахыг шаардсан байна. Харин цагаан ордны тэргүүн болон түүний хуульчид Нью-Йорк хотын шүүхээс 2 сая ам.долларыг нэхэмжилсэн явдлыг цэвэр улс төрийн шинж чанартай шийдвэр гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Трамп Нью-Йоркийн ардчилсан намынхан миний эсрэг зараг мэдүүлэх бүх боломжийг эрэлхийлж байна гэжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас 2 сая ам.доллар төлөхийг шаарджээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй