Шууд Chart

Хоёр иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үед угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгджээ

2019-11-08 15:50:26

Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3-р хэсэгт оршин суугч 2 иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үед угаарын хийнд хордсон асуудлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран үзлэг шалгалтыг хийж тосгоны эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг тусламжийг үзүүлэн Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүллээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд та бүхэн угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг зайлшгүй шалгаж түлшийг зөв ашиглахыг сэрэмжлүүлж байна.


Хоёр иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үед угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгджээ  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй