Шууд Chart

“Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт болов

2019-11-08 16:02:25

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөлтэй хамтран Даян дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг нийслэлийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Цөлжилт, газрын доройтол, ой хариуцсан мэргэжилтнүүд, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, инженерүүд нийлсэн 55 хүн оролцлоо.

Энэхүү сургалтаар Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр батлагдсан хууль тогтоомж танилцуулах шинээр боловсруулагдаж буй журам аргачлал хэлэлцүүлэх, цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутгийн бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, цөлжилтийг үнэлэхэд хийж буй хяналт шинжилгээний ажлын чанарыг сайжруулах зорилготой зохион байгууллаа.


“Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт болов  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй