Шууд Chart

Цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

2019-11-08 16:09:28

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр  сарын 08-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 09-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, Алтайн өвөр говиор 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.         

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градуc дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө     Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 10-нөөс 11 дүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр, 11,12-нд ихэнх нутгаар, 13-н говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм,  Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.


Цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй