Шууд Chart

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олжээ

2019-11-09 10:00:00

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олж илрүүлээд байгааг мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр арслан зааны олдвор эртний хүмүүсийн ан хийхдээ ашиглаж байсан том хэмжээний нүхэн урхин дотроос олджээ.

Эртний хүмүүс арслан зааныг агнах зорилгоор том хэмжээний нүх, шуудууг ухдаг байсан гэдгийг энэ олдвор батлан харуулаад байна. Үүнээс өмнө эртний хүмүүс  үсэрхэг арслан зааныг шархадсан эвсэл өөрсдөө агуй юм уу нүхэнд орж, гарч чадахааргүй болсон тохиолдолд агнаж чаддаг байсан гэж тооцоолж байсан юм. Хүний гараар бүтээгдсэн арслан зааныг агнах энэхүү урхийг 15 000 жилийн өмнө ухаж бэлтгэж байсан гэж үзэж байна.

Эдгээр урхийг Мексикийн нийслэл Мехико хотын хойд зүгт байрлах Тултепек гэх газраас олсон байна. Хэмжээгээрээ өнөөгийн заантай адил аварга арслан заануудыг эртний хүмүүс энэхүү урьдчилан бэлтгэсэн нүх рүү шахаж оруулах, унагаах байдлаар агнадаг байжээ. Тултепекээс олдсон урхинаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олоод байгаа төдийгүй нийт 800 гаруй ширхэг ясыг малтан гаргажээ.

Эдгээр урхи нь 1.7 метрийн гүнтэй, 25 метрийн диаметр байжээ. Малтлагын ажил 10 сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Мексик Улсын Хүн Судлал, Түүхийн Үндэсний Институц Мехико хотын хойд бүс нутгаас эртний хүмүүсийн ан хийхдээ ашиглаж байсан нүх болон шуудууг илүү олон тоогоор нээн илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олжээ   
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-11 13:20
Манайхан зарцан болуу

Бидэнтэй нэгдээрэй