Шууд Chart

Хууль бусаар агнасан байж болзошгүй 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж явжээ

2019-11-08 16:59:18

Аравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө, А нар нь тус аймгаас Улаанбаатар хотруу автомашинаар таван ширхэг тарваганы тулам, 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж байсныг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн алба хаагчид илрүүлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Эдгээр иргэд ямар нэг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй байсан бөгөөд хууль бусаар агнасан амьтны гаралтай мах, түүхий эд худалдан авсан, хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй аж.


Хууль бусаар агнасан байж болзошгүй 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж явжээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй