Шууд Chart

Хүүхдүүдийн амийг аварсан иргэдэд шагнал гардуулав

2019-11-09 10:48:01

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь эрэлхэг зориг гарган 3-14 насны хүүхдүүдийн амь насыг аварсан билээ.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: "Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ" гэв.

"Хүний эрх" тэмдэг нь хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтнүүдэд олгодог, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.


Хүүхдүүдийн амийг аварсан иргэдэд шагнал гардуулав  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй