Шууд Chart

А.Алтанхуяг: Зохион байгуулалт, аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан байсан

2019-11-11 13:54:04

МҮОНТ-ээс санаачлан зохион байгуулж буй “Монголын нинжа дайчид” шоу ням гараг бүрийн үдэш орон даяар хүрсээр байна.

Өчигдрийн дугаарт жүжигчин Сүлд буюу А.Алтанхуяг оролцсон бөгөөд түүний сэтгэгдэл болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар сонирхсон юм.

-Таныг зарим хүн А.Алтанхуяг гэхээс илүү Сүлд гэхээр таньдаг болж. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулна уу?

-Шинэ жилийн зохион байгуулалт эхлэх гээд ажил ихтэй л явна. Мөн “Бүтэн амьдрал” нэртэй олон ангит уран сайхны кинонд Баганаагийн дүрд тоглосон.

-Таны оролцсон шоуны өчигдрийн дугаарт та оролцсон байсан. Үүнд оролцоход юу нөлөөлсөн бэ?

-Урьд нь телевиз, интернетээр үзэж байхад их сонирхолтой санагдаж байсан л даа. Монголд болвол сайхан байна даа гэж бодож байлаа. Гэтэл санасан ёсоор МҮОНТ санаачлан зохион байгуулж, оролцлоо. Миний л шийдвэр байсан. Хэн нэгний ятгалаг байгаагүй ээ.

-Тэмцээнд оролцохоос өмнө танд даалгаварууд хэрхэн төсөөлөгдөж байсан бэ?

-Анх амарханаар төсөөлж байсан ч биеэрээ мэдрэхээр хэцүү юм билээ. Мөн тийм их хүйтэн болно гэж төсөөлөөгүй.

-Тэмцээний зохион байгуулалт, аюулгүй байдал хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Зохион байгуулалт маш сайн, аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан байсан. Оролцогчид юунд ч санаа зоволтгүйгээр зөвхөн өөрийнхөө чадах зүйлээ хийхэд зориулагдсан байсан.

-Энэхүү тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийж амжсан уу?

-Бэлтгэл хийж амжаагүй ээ. Тэмцээний дараа хийх ёстой байж гэж бодсон шүү.

-Аль даалгавар нь хамгийн хүнд бөгөөд хялбар санагдсан бэ?

-Тор руу үсэрдэг хэсэг хамгийн хэцүү байсан.

-‘Монголын нинжа дайчид” шоу таны бодож байсанд хүрч чадав уу?

-Монголд ийм мундаг зохион байгуулалттай хийгдсэнд баяр хүргэж, нийт уран бүтээлчдэд улам их амжилт хүсэе ээ.

-Ярилцсанд баярлалаа.

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Алтанхуяг: Зохион байгуулалт, аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан байсан  
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй