Шууд Chart

Монгол Улсын тамирчин Б.Хүсэлтүвшин дэлхийн аварга боллоо

2019-11-12 11:24:10

Бодибилдинг фитнессийн ДАШТ энэ сарын 8-10-нд БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдаж, Монгол Улсын тамирчин Б.Хүсэлтүвшин дэлхийн аварга боллоо.

Тэрбээр эрэгтэй атлетик 182 см ангилалд өрсөлдсөн байна.

Уг тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин өрсөлдөхөөр хүлгийн жолоо залаад байв.

Тодруулбал бодибилдингийн 21 нас хүртэл залуучуудын ангилалд Б.Хэрлэн, бодибилдинг 55 кг болон мастер 40-49 насны ангилалд Ч.Мянганбилэг, бодибилдинг 60 кг-д Э.Энхманлай, бодибилдинг 80 кг болон мастер 50-59 насны ангилалд С.Дуламрагчаа, эрэгтэй спорт модель 170 см ангилалд Б.Лхагвадорж, эрэгтэй спорт модель 170 см ангилалд тамирчин С.Нарангэрэл, эрэгтэй спорт модель +180 см болон фитнесс ангилалд Ж.Баянмөнх, эмэгтэй атлетик -165 см болон 30-39 насны ангилалд Г.Гансаруул, эмэгтэй атлетик -165 см болон 40-өөс дээш насны ангилалд Х.Далайжаргал, эмэгтэй атлетик +165 см болон 40-өөс дээш насны ангилалд тамирчин З.Ариунаа, эмэгтэй модель -155 см болон фитнесс ангилалд Д.Энхбилэг, эмэгтэй модель 40-өөс дээш насны ангилалд З.Оюун-Ундрах, эмэгтэй спорт модель -165 см болон 30-аас дээш насны ангилалд Б.Адьяахүү, эмэгтэй спорт модель -165 см болон 30-аас дээш насны ангилалд Б.Солонго, эмэгтэй спорт модель +165 см ангилалд Н.Анужин нар тус тус өрсөлдлөө.

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын тамирчин Б.Хүсэлтүвшин дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-11-12 17:38
top 4 uur turuluur suuliin uyed mongol ulsaar duuren delgiin avarga boloo.
zochin [127.0.0.xxx] 2019-11-12 17:36
sportiin setguulchid delhiid yamar angillin heden holboo baidag alind ni turuulvel delhoin avarga gej unelj ulsaas shagnal uramshuulal olgoh talaar mergejliin talaas ni irgeded medeelel uguh heregtei bn
Зочин [127.0.0.xxx] 2019-11-12 14:44
wow
Зочин [127.0.0.xxx] 2019-11-12 13:29
сайн л байна шүү дээ илэрхий юман дээр зарим нь юунд ингэж байдаг юм бэ дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-11-12 13:17
manai zaluuchuud mundag yumaa ulam ih amjilt husey
сонирхогч [127.0.0.xxx] 2019-11-12 13:10
10-хан Улс багтдаг азийн гэмээр холбооны Дэлхийн аврага гэж юу байдаг юм?!! Гадныхан бол сонсоод татаж унанашд. Тэр бас Угалзцэцэг нтр ичээсэй. Жинхэнэ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн холбоо IBF-д орчоод дэлхийн аврага гэж хэлэгдэнэ.

Бидэнтэй нэгдээрэй