Шууд Chart

Роберт Дауни “Төмөр хүн”-ий дүрээрээ Оскарт нэр дэвшинэ

2019-11-12 12:30:00

Уг нэрсийн жагсаалтад шилдэг кино, найруулагч, зохиолч, эвлүүлэгч болон шилдэг туслах дүрийн жүжигчдийн нэр багтжээ. Тухайлбал, эрэгтэй туслах дүрд Роберт Дауни, Крис Эванс, Марк  Руффало, Крис Хемсворт, Жереми  Реннер, Жош Бролин, Пол Радд, Дон Чидл нарыг нэрлэжээ. Харин эмэгтэй туслах дүрд Скарлетт Йоханссон, Гвинет Пэлтроу, Зое Салдана, Карен Гиллан, Бри Ларсон нар орсон аж.

Түүнчлэн уг бүтээлээс шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшүүлээгүй аж. Үүнийг кино судлаач, шүүмжлэгчид “Дисней” кино компани Роберт Дауниг Оскарын эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшүүлсэн нь “Авенжерс: Эцсийн тулаан” маш олон гол дүртэй.  “Төмөр хүн” тэдний л нэг. Хоёрдугаарт, Оскарын эрэгтэй гол дүрд Хоакин Феникс, Роберт Де Ниро, Леонардо Ди Каприо нар өрсөлдөх магадлал өндөр учир Роберт Дауниг “Үхлийн зоо”-руу илгээгээгүй хэмээн тайлбарлаж байна.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Роберт Дауни “Төмөр хүн”-ий дүрээрээ Оскарт нэр дэвшинэ  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй