Шууд Chart

Хууль бусаар цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураан авсан зөрчил илрүүлэв

2019-11-12 13:07:27

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХУД-ийн 134 дүгээр цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 000 төгрөг хураан авч нийт 720 000 төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 15000 төгрөг хурааж, 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.

 


Хууль бусаар цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураан авсан зөрчил илрүүлэв  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-11-15 22:43
манайх 2 хүүхэд явж байгаа ээлжлээд л 5, 10, 25000 төгрөг аваад байгаа үүнийгээ хүүхдийн сурах орчинд хэрэглэнэ гэнэ өгөхгүй бол багш нь уурлаж загинах юмаа өм 4 цэцэрлэг.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 15:53
хүн бүр улавчаа өөрсдөө бэлдээд өмсөөд орчихдог, хичээл ариун цэврийн хэрэглэлийг нь гүйцэд өгчихдөг бол юу гэж ийм асуудал гарахав дээ.
Zochin [127.0.0.xxx] 2019-11-13 09:51
СБД ийн 13 хорооний 248 цэцэрлэг бас 10000 төг хураасан нэг хүүхэдээс энийг бас шалгах арга бнуу
Zochin [127.0.0.xxx] 2019-11-13 09:42
5n bulegtei bagadaa 40n huhedtei bga. Ingeher 200n huhed 200×20000=4.000.000 tog bolj bn. Ene mongig law tsetserlegin tohijilt uilchilgend zartsulahgui l bh
Zochin [127.0.0.xxx] 2019-11-13 09:39
SBD-iin 16r horoo 171r tsetserleg uursdu uudendee daawun ulawch awad tawitsan. Etseg ehchuudes 20000tog huraasan. Manai huhdin angin ej awud 20k.g zowshooroogui. Gtl ugluu ulawcha martaj ochod nugu tsetserlegin ulawchnas n umsuh ghr tanai angin etseg ehchud munguu uguugui erhlegch umsguj bolohgui gsn gd umsulehgui bga.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 17:55
Мэдрэл гар уу чи чинь. Улавчаа мартах эсэх чинь чиний хэрэг биз дээ. Хахаха. Чиний улавчийг хэн ч үнэгүй бэлдэх албагүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 13:30
өөрөө улавчаа бариад очиоч

Бидэнтэй нэгдээрэй