Шууд Chart

Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа

2019-11-13 10:42:16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Швейцарийн Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд, холбогдох агентлагийн дарга нар болон бусад албаны хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаарх танилцуулга мэдээллийг хүргэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатай олон ажлыг төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна” гэдгийг онцоллоо.

Мабетекс группийн захирал Африм Паколли “Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод ойрхон газрыг сонгоод дэд бүтцийг бий болгож, дагуул хотуудыг байгуулах нь зөв зүйтэй шийдэл. Бид харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

 


Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-11-13 11:52
21 зуун хүн болгон зохион бүтээгч байх боломжтой зуун үүнийг үндсэн хуулиар дэмжиж өгөмөөр

Бидэнтэй нэгдээрэй