Шууд Chart

“Спорт наадам” боллоо

2019-11-13 15:49:11

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд “Спорт наадам”-ыг спортын гурван төрлөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд 2018 оны аваргаар шалгарч шилжин явах цомын эзэн болсон Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар удирдан амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд ННҮГ-ын дарга Х.Эрдэнэбилэг, НСГ-ын дарга Ц.Заяхүү, НҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, НЗХТЗИГ-ын дарга С.Энхтөр, НХСОАБХЗГ-ын дарга С.Төмөрдулам, НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул, НХААГ-ын орлогч дарга Б.Баярмагнай нар болон тэмцээнд оролцсон агентлагуудын баг тамирчид оролцлоо. Спортын наадамд 11 агентлагын 290 тамирчид оролцон нөхөрсөг орчин бүрдүүлэн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Дартсын төрөлд нэгдүгээр байрт Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, хоёрдугаар байрт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, гуравдугаар байрт Нийслэлийн Статистикийн газар шалгарлаа.

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хоёрдугаар байрт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар гуравдугаар байрт Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, хоёрдугаар байрт Хот байгуулалт, хөгжлийн газар гуравдугаар байрт Нийслэлийн Статистикийн газар шалгарсан бол, Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, хоёрдугаар байрт Хот байгуулалт хөгжлийн газар, гуравдугаар байрт Нийслэлийн Орон сууц дэд бүтцийн газар, Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, хоёрдугаар байрт Хот байгуулалтын хөгжлийн газар, гуравдугаар байрт Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар тус тус шалгарлаа.

Тэмцээний үеэр сагсан бөмбөгийн 3 онооны шидэлтийн тэмцээн зохион байгуулж 11 багийн 22 тамирчин оролцсоноос тэмцээний эрэгтэй ялагчаар Нийслэлийн Орон сууц дэд бүтцийн газрын тамирчин Ч.Эрдэмбилэг, эмэгтэй ялагчаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тамирчин Л.Солонго нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд оролцсон багуудаас нийлбэр дүнгээрээ тэргүүн байрыг Хот байгуулалт, хөгжлийн газар эзэлж “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Ийнхүү дараа жилийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дундах “Спорт наадам”-ыг зохион байгуулахаар боллоо. 


“Спорт наадам” боллоо  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй