Шууд Chart

Дорнод талын махны хэвшлийн үхрийг үүлдэр болгон батлуулах судалгааны ажил хийгдэж байна

2019-11-14 10:56:44

Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын санаачлагаар Дорнод талын махны хэвшлийн үхрийг үүлдэр болгон батлуулах ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Үүний хүрээнд  судалгаа, хянан магадлагааны ажлууд хийгдэж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум болон Дорнод аймгийн Халх гол суманд үржүүлж буй махны хэвшлийн үхэрт хянан магадлагааг ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн хийж байна. 1987 онд Монголын хамгийн анхны махны хэвшлийн үхэрээр сэлэнгэ үүлдрийн  үхэр батлагдаж байсан. Үүний дараа 1960 онд энэхүү дорнод талын махны хэвшлийн үхэр судлагдаад 1990 онд батлагдсан байдаг. Тэгвэл энэхүү үхрийг хэвшил болон батлагдснаас хойш 29 жилийн дараа үүлдрийн хянан магадлагаанд оруулж байгаа нь энэ юм.

Хянан магадлагааны хүрээнд 2,5 настай гурван үхэрт нядалгаа хийж амьдын болон цэвэр махны жинг тогтоосон байна. Ингэхэд энэ насны үхрийн махны нядалгааны гарц жирийн үхэрийнхээс илүү үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл үүлдэр болох нэг үзүүлэлтийг давуулан биелүүлсэн гэсэн үг юм байна. Үүнийг малчид ч батлаан хэлж байлаа.

Ийнхүү дорнод талын махны хэвшлийн үхрийг үүлдэр болгон батлуулах ажил эрчимтэй үргэлжилж байна. Хэрвээ үүлдэр болчихвол аймаг орон нутаг хийгээд улс эх орны хувьд өндөр ач холбогдолтой гэлээ. Дорнод талын махны хэвшлийн үхэр нь үүлдэр болон батлагдвал дорнод монголын улаан үхэр гэсэн нэршилтэй болох юм.

Сурвалжлагч: Т.Одончимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод талын махны хэвшлийн үхрийг үүлдэр болгон батлуулах судалгааны ажил хийгдэж байна   
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-06 15:20
Сайн байна уу энэ зураг нь Дорнод талын махны хэвшлийн үхрийн зураг биш байна шүү. Мэдээлэл зураг 2 нь зөрөөд байна. Мэргэжлийн бус хүмүүст буруу мэдээлэл болох байх.

Бидэнтэй нэгдээрэй