Шууд Chart

"Өнөөдрийн боловсрол-Маргаашийн багш" эрдэм шинжилгээний хурал болж байна

2019-11-14 11:59:43

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулиас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд мэргэжлийн сургуулиудын дунд 3 дахь жилдээ “Өнөөдрийн боловсрол-маргаашийн багш ” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Тус хуралд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсрол судлалын сургууль, ШУТИСургуулийн Дархан технологийн сургууль, Ховд Их сургууль, Дорнод Их сургууль, МУИС-ийн Эрдэнэт их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл оролцож байгаа юм.

Тэд хамтдаа дээд боловсролын салбарын хэрэгцээ, шаардлага, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцдэг аж.

Дархан–Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд их, дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилыг орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитойгоор хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж аймгийн Засаг даргын дэргэд эрдэмтэн, докторуудаас бүрдсэн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулан ажилласнаар орон нутгийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан нийгэм, эдийн засгийн суурь судалгааг аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад тусган ажилладаг билээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


"Өнөөдрийн боловсрол-Маргаашийн багш" эрдэм шинжилгээний хурал болж байна   
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй