Шууд Chart

Монголдоо үйлдвэрлэсэн луувангийн шүүс хүнсэндээ хэрэглэх боломж бүрджээ

2019-11-14 14:55:04

Дархан-Уул аймгийн Орхон сумын “Буян-Да” хоршооны хүнсний ногоо боловсруулах Буян-Ундарга цех сумандаа тарьж ургуулсан луувангаар шүүс үйлдвэрлэж, шилэн савлагаатайгаар худалдаанд гаргаж эхэллээ.

Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ болон Аж үйлдвэрийн байгууллага, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд Буян-Да хоршооны үйл ажиллагааг дэмжиж, хүнсний ногоо боловсруулах цех байгуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллажээ.

Дархан-Уул аймгийн Орхон сум нь 2018 оны статистик мэдээгээр улсын хэмжээний хүнсний ногооны ургацын 10 гаруй хувь, шар луувангийн ургацын 20 орчим хувийг бүрдүүлдэг байна. Тиймээс төслийн зүгээс энэ суманд луувангийн шүүс үйлдвэрлэхэд тохиромжтой Naval F1 сортын шар луувангийн үрийг танилцуулж, луувангийн шүүс гаргаж, боловсруулах тоног төхөөрөмжийн болон мэргэжлийн арга зүйгээр хангаж ажилласны үр дүнд, хоногт 4 тн хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай, 10 ажилтантай, 150 тн бүтээгдэхүүний багтаамжтай агуулах бүхий цехийн нээлтийн үйл ажиллагааны нээлт болсон юм.

Тус цех нь орон нутагт үйлдвэрлэсэн түүхий эдийг боловсруулан чанар, стандартын шаардлага хангасан хүнсний ногооны цэвэр шүүс, тэр дундаа, импортын бүтээгдэхүүнийг орлох шар луувангийн шүүс үйлдвэрлэхээс гадна, төрөл бүрийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Монголдоо үйлдвэрлэсэн луувангийн шүүс хүнсэндээ хэрэглэх боломж бүрджээ  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй