Шууд Chart

“Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа хийж байна

2019-11-14 15:05:52

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн дагуу “Авлигын цар хүрээ, хэлбэр шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жилд тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг хийж байна.

Судалгаанд Гадаадын иргэн, харьяатын газрын 20 албан хаагч болон тус байгууллагаас үйлчилгээ авч буй 90 гаруй үйлчлүүлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдаж байна. Энэ удаагийн Шударга байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд судлах, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хөндлөнгийн байдлаар гүйцэтгэж байна. 

Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын шударга байдалд үйлчилгээ авсан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийн өгч буй үнэлгээ, тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын зүгээс байгууллагынхаа талаар өгч буй үнэлгээ, тухайн байгууллагын шударга байдлын талаарх бодлого боловсруулах, төлөвлөх үе шатанд оролцогчдын үнэлгээнээс бүрддэг аж.

Эх сурвалж: ГИХГ


“Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа хийж байна  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй