Шууд Chart

Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн зарим сурагч зорилтот олон ажил хийжээ

2019-11-14 15:13:16

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Мэргэд” лаборатори сургуулийн 2А ангийнхан “Эко анги” тул зорилтот олон ажил хийж байна.

Улсын тэргүүний уг сургуулийн 2А ангийн сурагчид хогоо ангилан ялгах аргад суралцаж байна.

Тэд эко анги болох зорилгын хүрээнд эцэг эхчүүддээ нөлөөлөн байгаль орчинд ээлтэй олон ажлыг хэрэгжүүлжээ.

Энэ ангийн сурагчид сургуульд орсон цагаасаа эхлэн  мод, ургамал тарьж услах, гэрийн хэрэглээнд усаа хэмнэх дадалд суралцжээ. Дээрх сурсан зүйлүүдээ эцэг эхтэйгээ хамтран хийж, эргэн тойрондоо эерэгээр нөлөөлсөн байна. Өнөөдөр эцэг эхийнхээ хамт хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх цэмцгэр төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн эцэг эхчүүдийн хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа дотор шатны эргэн тойрныг 18 төрлийн 30 орчим цэцгээр чимсэн байна. Нарны гэрэл бага шаарддаг дээрх цэцэгнүүдийг суурилуулснаар сургууль доторхи агаарыг цэвэршүүлж чаджээ.

Энэ ангийн сурагчид өөрсдийнх нь хэрэгжүүлж байгаа ажлуудыг бусад сургуулиуд болон томчууд үлгэрлэн дуурайж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, орчноо цэвэр байлгахад гар бие оролцохыг уриалсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн зарим сурагч зорилтот олон ажил хийжээ   
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй