Шууд Chart

Олон улсын бага хуралд 10 хотын төлөөлөл оролцож байна

2019-11-14 15:18:44

Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас аврах, хямралын менежментийг сайжруулах нь” олон улсын бага хуралд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Т.Зориг нар оролцож байна.

Азийн том хотуудын холбооноос зохион байгуулж байгаа тус хуралд  Улаанбаатар, Токио, Сөүл, Манила, , Куала Лампур, Жакарта зэрэг 10 хотын төлөөлөгч оролцож байгаа юм.

Оролцогчид гамшгийн удирдлага болон гамшгийн бэлэн байдлын туршлагаа хуваалцан, санал солилцож байна.

Гамшгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх зорилготой олон улсын хурал энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Олон улсын бага хуралд 10 хотын төлөөлөл оролцож байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй