Шууд Chart

Тайвань улсад далайд салхин фирм барих ажил дуусжээ

2019-11-14 15:43:47

Тайваньд далайн эрэгт салхи фирм барих анхны төслийг амжилттай дуусгаад байна. Эдгээр салхин сэнснүүд 128 000 айл өрхийг гэрэл цахилгаанаар хангах юм.

Тайванийн далайн эрэгт бүтээн босгоод байна. Энэ салхи сэнснүүд энэ жилдээ багтаан бүрэн ажиллагаанд орох юм. Ерөнхийлөгч Цай Инвэнь 2025 он гэхэд Тайванийн эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг болох зорилтыг тавиад байна. Шинээр баригдсан салхин фирм  энэ төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тайпэй хотын баруун өмнөд далайн эрэгт салхин фирм баригдаж дууссаны ёслолын арга хэмжээ мягмар гарагт болжээ.

Энэ төслийн хөрөнгө оруулагчдын нэг нь Японы  эрчим хүчний нөлөө бүхий компаниуд байжээ. Токиогийн Эрчим Хүчний компани болон Чүбү Эрчим Хүчний компаниудын хамтарсан JERA гэх компани далайн усанд салхин сэнх барих төсөлд оролцжээ. Шинээр босгосон 20 гаруй салхин сэнс 128 мегаваттын  эрчим хүч гаргах юм. Тайвань далайд салхин сэнс барих хоёр дахь төсөлдөө аль хэдийн оржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайвань улсад далайд салхин фирм барих ажил дуусжээ   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй