Шууд Chart

Японы сансрын судалгааны хөлөг дэлхийд эргэн ирэх аяллаа эхлүүлжээ

2019-11-14 16:32:07

Японы сансрын хөлөг Хаяабуса 2 нь Рюгу гэж нэрлэгддэг жижиг гараг дээр судалгааны ажил явуулсан юм. Тэгвэл тус сансрын хөлөг энэ гарагаас дээж авч, дэлхийн эргэн ирэх аяллаа лхагва гарагт эхлүүлжээ. Японы сансрын Агентлагийн мэдээлснээр Рюгу гарагаас авсан дээж нарын аймгийн үүсэл, түүхийг судлахад маш чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Тус гараг дээр нэг жилийн турш байрласан хөлөг эх дэлхий дээр 2020 оны эцэс гэхэд эргэн газардана гэж төлөвлөж байна. Хаяабуса 2 сансрын төхөөрөмжийг 2014 онд анх хөөргөсөн бөгөөд дэлхийгээс 300 сая км-ын зайд байрлах Рюгу гарагт очиход гурван жил гаруй хугацааг зарцуулсан юм. Энэ хөлгийг Өмнөд Австралийн цөлд буулгахаар төлөвлөж байна.

Рюгу гараг нь сансрын хамгийн эртний чулуулгаас бүрдсэн гэж эрдэмтэд үздэг юм. Энэ жижиг гарагийг 4.5 тэрбум жилийн өмнө үүсэн бүрэлдсэн чулуу, химийн элементийг агуулсан гэх тооцоолол ч байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы сансрын судалгааны хөлөг дэлхийд эргэн ирэх аяллаа эхлүүлжээ  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй