Шууд Chart

Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

2019-11-15 09:29:25

Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавьсан Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэд Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, замын ажлыг гүйцэтгэсэн компаний удирдлагууд, замчид, холбогдох албаны төлөөлөл оролцлоо. 

Энэхүү зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сумын 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд, Ховд аймгийн хойд сумд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж зорчигчдын аюулгүй байдал, ая тух, ачаа тээвэрлэх үр ашиг нэмэгдэж аялал жуулчлалын бүс хөгжих боломж бүрдлээ. 

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ


Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо   
Үзсэн: 1673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Э [127.0.0.xxx] 2019-11-15 20:07
Муулаад бгаа балиар юмнууд энэ замаар давхиад ажлаа бүтээнэ дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 13:35
Зун Тосонгоос Түдэвтэй орох зам яагаачгүй байсан хийсэн юм байх даа
Арчилахгүй бол [127.0.0.xxx] 2019-11-15 11:43
Тууз хайчилчихаар эхнээсээ нурчихдаг гоё шүү ... засахгүй байсаар байгаад туузаа хайчилчих юм даа.. ха ха
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 10:22
Ингээд АН-ын хэрэгжүүлж байсан бүх аймгуудыг хоттой засмал замаар холбох хөтөлбөр хэрэгжиж дуусч байна даа
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 14:12
Bitgii medrelteed uls torjood bgarai medrel duraak mini! Tegj yrih yum bol 2003 ond Myanganii zam tosol anh garj bsan yum shuu! AN-iin bugs doloogch mini.
H.U.TS [127.0.0.xxx] 2019-11-15 11:58
SHEELEE YU

Бидэнтэй нэгдээрэй