Шууд Chart

Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-д албан шаардлага хүргүүллээ

2019-11-15 09:56:06

Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт" хэмээх нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгдэлд албан шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад, "Монголын үндэсний фронт" гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдыг Үндсэн хуульт төрийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байхыг шаардаж, хэрэв эдгээрийг зөрчсөн тохиолдолд Тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгджээ.

Тодруулбал, "Монголын үндэсний фронт" гэх нэрийн дор 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.

Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:

1. "Монголын үндэсний фронт" гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;

2. Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;

3. Цаашид Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;

Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээндзохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна" гэжээ.


Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-д албан шаардлага хүргүүллээ  
Үзсэн: 1366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Авирмэд [127.0.0.xxx] 2019-11-15 17:21
Тагнуулынхан Монголын үндэсний фронт" албан ёсны бүртгэлтэй эсэхийг үнэхээр мэдэхгүй байгаа юм бол яаж үйл ажиллагааг нь хориглох юм ярьж чадаж байна аа. Аль эсвэл нохойтож байгаа юм болов уу
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 18:01
Албан ёсны бүртгэлгүй гэдгийг нь тодорхой бичсэн л байнашдээ

Бидэнтэй нэгдээрэй