Шууд Chart

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийж байна

2019-11-15 10:33:06

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудитын шалгалтад хамрагдаж байна. Баталгаажилтын аудитыг “Эс Эф Си Эс” ХХК-ийн тэргүүлэх аудитор Ж.Хашбат, аудитор Г.Дашдаваа нар явуулж байна.

Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвар, хуулийн болон стандартын зохицуулалтын шаардлагад нийцсэн, хэрэглэгчийн хүлээлтийг хангах боломжийг олгох, байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудад чиглэсэн арга хэмжээ авах боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийж байна   
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй