Шууд Chart

Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-11-15 10:35:32

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 72  дугаар ангийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Тус ангийн барилга нь олон жил ашиглагдаагүй, хуучин байгууламж байсан. Аймаг, орон нутгаас шинэ гал түймэр, аврах анги байгуулахад 70 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, алба хаагчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан богино хугацаанд засварлаж, ангийн барилга, 15 айлын орон сууцын хамт ашиглалтад оруулаад байгааг ОБЕГ-ын дарга сайшаан, хамт олонд баяр хүргэсэн юм.

Бууцагаан сум 4000 өрхтэй. Энэ хугацаанд гал түймрийн бүртгэлтэй зургаан дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажилласан байна. Шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зохилдог байна. Өнгөрсөн долдугаар сард төөрч алга болсон Франц улсын хоёр, Герман улсын таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олжээ.

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги Баянхонгор аймгийн 6, Говь-Алтай аймгийн 5 суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байна.  

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн үйл ажиллагаатай танилцлаа   
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй