Шууд Chart

"Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя" уриан дор өдөрлөг зохион байгууллаа

2019-11-15 13:31:01

Дэлхийн хэмжээнд 1980 оныг  2017 онтой харьцуулахад чихрийн шижин эмгэгтэй хүний тоо 108-422 сая болж нэмэгджээ. 2040 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 600 саяд хүрнэ хэмээн тооцоолж байна.

Чихрийн шижин эмгэгийн нийт тохиолдлын 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж 2”  эзэлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсад чихрийн шижингийн тархалт 6.5 хувь, чихрийн шижингээр өвдөх магадлалтай хүний тоо  9.5 хувьтай байна.

"Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил "Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя" уриан дор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Диабетийн төвийн дотоод шүүрлийн эмч, сургагч багш, хоол зүйч нар хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд 200 гаруй үйлчлүүлэгч хамрагдаж, Дотоод шүүрлийн булчирхай, хавдар, уламжлалтын эмчийн үзлэг, сахар, B C вирусын түргэвчилсэн шинжилгээ, цусны даралт хэмжилт, биеийн жингийн индекс тодорхойлж, эрүүл зөв хооллолт, сэтгэлзүйн зөвлөгөө өглөө.

Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд тусгай хөтөлбөрийн дагуу "Хяналтаа сайжруулж, хүндрэлээс сэргийлье", “Чихрийн шижин өвчнөөс гэр бүлээ хамгаалъя" сэдвээр сургалт мэдээлэл хийлээ. 


"Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя" уриан дор өдөрлөг зохион байгууллаа  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй