Шууд Chart

Хээрийн нөхцөлд засвар үйлчилгээ хийх дадлага сургууль хийлээ

2019-11-18 15:30:53

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Авто засварын техник, хэрэгсэлтэй ажиллах” сэдэвт хээрийн нөхцөлд засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг зохион байгууллаа.  

  Дадлага сургуульд Үндэсний аврах бригадын Засварын салбарын 14 алба хаагч хамрагдаж, авто засварын техник, хэрэгсэлтэй ажиллах, багаж хэрэгсэлтэй танилцах, засвар үйлчилгээ хийх сургуулилтыг хийсэн юм.

  Мөн хээрийн нөхцөлд хөдөлгөөнт “Засварын төв” байгуулж, цахилгаан дулааны хангамжийг холбох, түүнийг ажилуулах, ажиллахгүй байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг засварлах, нөхөн бүрдүүлэх, гэрэл дохио автомашины цахилгааны гэмтэл саатлыг засварлах зэрэг дадлагыг хийж, бэлтгэл бэлэн байдлаа хангалаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.


Хээрийн нөхцөлд засвар үйлчилгээ хийх дадлага сургууль хийлээ  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй