Шууд Chart

Өнөөдрийн сэрэмжлүүлэг

2019-11-19 13:22:55

Хүний амь нас бүхнээс үнэтэй гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэсэн хэдий ч үнэт амиа үл хайрлах хүмүүс байх юм. Аль хэдийн арван нэгдүгээр сар гарч, хүйтний улирал эхэлсэн байна. Хүйтний улиралд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь эрдэнэт амиа алдах хамгийн том шалтгаан байдаг.

Өнгөрөгч Баасан гарагт нэгэн иргэн осгож харамсалтайгаар амь насаа алдсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах эрхтэй гэдэг. Эрхээ эдлэхэд таны үүрэг оролцоо ч бас чухал шүү.

Иргэн та бүхэн өөрийн болон бусдын эрдэнэт амь насыг хайрлан хүндэтгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж ганц олдох амиа эрхэмлэн дээдлээрэй.


Өнөөдрийн сэрэмжлүүлэг  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй