Шууд Chart

Архивын улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдэж, аймагтаа тэргүүлжээ

2019-11-19 14:48:30

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газруудын өвөлжилтийн бэлтгэл ажил, үйл ажиллагаатай танилцан алба хаагчидтай уулзаж, тэдний санал, сэтгэгдлийг сонсон, үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 онд аюулт үзэгдэл, осол, эрэн хайх, аврах ажиллагааны 21 дуудлагаар ажиллаж 11 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн  40 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалан 7 хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Харин аймгийн төвийн хэмжээнд обьектын гал түймрийн 43 удаагийн дуудлагаар ажиллаж, ард иргэдийн 474,7 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

Улсын төсвөөс 2015, 2016, 2019 онд Онцгой байдлын газарт ОХУ, БНСУ, Польш улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт 1,6 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах үндсэн албаны автомашин нийлүүлэгдэн аймгийн хэмжээнд гарсан гал түймрийг унтраах үйл ажиллагаанд ашиглаж байна.

Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төв байгуулан, Онцгой байдлын ерөнхий газар болон баруун бүсийн Онцгой байдлын газруудтай шуурхай холбогдох, мэдээ, мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлжээ.

Мөн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм.

Орон нутгийн төсвөөс алба хаагчдын ажлын байрны ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд нийт 931 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон ажиллах орчин, нөхцлөө сайжруулахад анхаарч, олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн байгууллагын өнгө үзэмжийг сайжруулан ажилласанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Тус Онцгой байдлын газар нь анх удаа архивын улсын үзлэгт хамрагдан “А” үнэлгээтэй дүгнэгдэж аймагтаа тэргүүлжээ. 1991 оноос хойших албаны бүх бичиг баримтаа бүрэн цахимжуулж архивын өрөө тасалгааг стандартын дагуу тохижуулан дохиололтой болгож  камержуулсан байна.  

Мөн алба хаагчид аймаг орон нутгаас болон Онцгой байдлын байгууллагаас зарласан уралдаан тэмцээн, спортын төрлүүдэд хамт олноороо амжилт гарган оролцсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Архивын улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдэж, аймагтаа тэргүүлжээ  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй