Шууд Chart

Цасаа цэвэрлээгүй байгууллагуудын үүдэнд халтирч, бэртсэн бол нэхэмжлэл хүсэх эрхтэй

2019-11-19 15:03:31

Цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа ихсэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 дугаар тогтоолоор баталсан “Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас дагаж мөрдөх журам”, аймгийн Засаг даргын 2018 оны албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ойр орчмын 50 метр газрын цас цэвэрлэгээг хийх шаардлагатай.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж явцын мэдээг цахимаар, хийсэн ажлын тайлангаа 2019 оны 11 дүгээр сарын 21-ний дотор аймгийн Захирагчийн ажлын албанд нэгтгэн ирүүлэх шаардлагатай ажээ. Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрын цасаа цэвэрлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр тухайн байгууллагын цэвэрлэж, арчлаагүй талбай гулгаанаас хүн гэмтвэл иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм байна.

Эх сурвалж: www.darkhan.gov.mn


Цасаа цэвэрлээгүй байгууллагуудын үүдэнд халтирч, бэртсэн бол нэхэмжлэл хүсэх эрхтэй  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй