Шууд Chart

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар уулзав

2019-11-19 15:21:29

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихын урилгаар Москва хотноо 2019 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тээврийн долоо хоног-2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын тээврийн сайд Е.И.Дитрихтэй 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Тээврийн яаманд албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албаны хүмүүс оролцов. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хугацаанд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Тухайлбал, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т тусгагдсан шинэчлэл, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид үе шаттай хэрэгжүүлэд онцгой анхаарч ажиллахаар талууд тохиролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Тээврийн долоо хоног 2019” чуулга уулзалтын “Тээвэр – Евразийн интеграцчлалын үндэс” сэдэв дор болох нэгдсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, олон улсын тээврийн салбарын компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцана. 


Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар уулзав   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-20 15:08
Амжилт хүсье!Хоёр орны тээврийн хамтын ажиллагаа өргөжин хөгжих болиунай!

Бидэнтэй нэгдээрэй