
Жэк Ма сан ирэх арван жилийн хугацаанд 1 сая ам.доллараар Африкийн бизнес эрхлэгчдийг шагнаж, урамшуулах юм. Энэ жилийн хамгийн өндөр шагналыг Нигерийн бизнес эрхлэгч, LifeBank-ийг үүсгэн байгуулагч Теми Гива-Тубосун гэх эмэгтэй хүртээд байна. Жэк Ма сангаас түүнийг 250 000 ам.доллараар урамшуулан шагналаа. LifeBank компанийн гол үйл ажиллагаа нь эмнэлэг болон иргэдэд хүчилтөрөгч, мөн цус хүргэдэг юм. Гива–Тубосун энэ баярт үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ Жэк Ма сангийн шагнал түүний бизнесийн үйл ажиллагааг тэлэх, Африкийн бусад орнуудад салбараа нээх боломжийг олгож байгааг онцолжээ.
Мөн тэрээр хүчил төрөгч болон цус хүргэх компанийхаа үйлчилгээндээ нисдэг дрон ашиглахаар төлөвлөж байгааг мөн мэдээлсэн байна. Хүн амынхаа тоогоор Африкт тэргүүлэх Нигери улсад жил бүр 1.8 сая уут донорын цусны хэрэгцээ байдаг юм. Хятадын тэрбумтан Жэк Магийн санаачилсан Африкийн шилдэг бизнес эрхлэгчийг шалгаруулж мөнгөн урамшуулах олгох үйл ажиллагааны шагнал гардуулах ёслол Гана улсын Аккра хотод ням гарагт зохион байгуулагдсан юм.
Энэ жил Африкийн 50 гаруй орноос 10000 бизнес эрхлэгч өргөдөл, материалаа илгээжээ. Сүүлийн шатанд тунаж үлдсэн бизнес эрхлэгчдээс шилдгийн шилдгийг тодруулахад Алибаба компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма өөрөө оролцсон байна. Хоёр дугаар байранд Египетийн бизнес эрхлэгч Омар Сакр орж, 150 000 ам.долларын шагнал авсан бол шилдэг аравт багтсан бусад бизнес эрхлэгчдийг 65 000 ам.доллараар тус бүр шагнасан байна
“Жэк Ма” сан Африкийн бизнес эрхлэгчийг 250 мянган ам.доллараар шагналаа | ||
Үзсэн: 207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.