Шууд Chart

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг боллоо

2019-11-19 16:40:17

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг Ховд аймгийн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэгт Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Дэй найчури консервенси (ТNC), БОАЖЯ, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, баруун бүсийн 9 хамгаалалтын захиргаа, говийн бүсийн (Говийн-А ДЦГ) гэсэн хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын бүрэлдэхүүнтэй нийт 61 хүн 3 өдөр хэлэлцэв.

Хэлэлцүүлгээр Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэх, Мэргэжлийн хяанлт шалгалтын ерөнхий стандартын дагуу хяналт шалгалтыг, улсын байцаагчийн эрх, зүйн баримт бичиг боловсруулах, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хэрхэн гүйцэтгэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БОАЖЯ-наас сургалт оров.

Тусгай хамгаалалттай газар нутгууд өөрсдийн менежмент төлөвлөгөө түүний үр ашигтай байдлыг үнэлэх (МЕТТ) арга зүйн дагуу боловсруулсан үнэлгээг танилцуулав. Үүнд: Монгол Алтай Таван Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хар Ус Нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа нар 2018 оныхоо менежмент төлөвлөгөөг үнэлээгүй ба үнэлж талуудад хүргэх хугацааг төлөвлөв (Хүснэгт-1). Бусад хамгаалалтын захиргаа нар 2018 онд МЕТТ үнэлгээний дагуу үнэлэхэд Увс нуурын хамгаалалтын захиргаа хамгийх их 95,2%, Хан-Хөхий 87,6%, Говийн –А  65,5%, Монгол элсний БЦГ 65,4%, Мянган угалзатын БЦГ 58,5%, Говийн-Б ДЦГ 51,6%, Хөх сэрхийн ДЦГ 50,3% гэж үнэлсэн байна (урьдчилсан дүн).

Хүснэгт 1. Баруун бүсийн тусгай хамгаалттай газар нутгийн МЕТТ үнэлгээ 2018 он

Ховд ИХ Сургуулийн Биологи, Газарзүйн тэнхимийн Отгонбаатар, Дарьханд, Бурмаа, Гурван-Даваа гэсэн багш нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх баг, Баруун бүсийн тусгай хамгаалттай газар нутгуудын хамгаалалтын захиргаадад цаашдын менежмент төлөвлөгөө боловсруулах, хэлэлцүүлэх үйл явцад зөвлөх үүрэгтэй оролцохоор болов.

Баруун бүсийн тусгай хамгаалттай газар нутгуудын 2014-2018 оны менежмент төлөвлөгөө дууссан бөгөөд МЕТТ үнэлгээн дээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажил үлдэж байна. Шинээр болововсруулах менежмент төлөвлөгөөг зөвлөх багийн хамтаар 2020 оны 6-р сар хүртлэх хугацаанд боловсруулж батлуулах ажил хийгдэх юм. Говийн – А ДЦГ нь шинээр боловсруулах менежмент төлөвлөгөөг МИРАДИ програмын зарчмын дагуу боловсруулах хүсэлтэй байгаа ба 2020 оны 12 сард менежмент төлөвлөгөөг эцэцслэж батлуулах хүсэлттэй байна.

Хүснэгт 2. Баруун бүсийн тусгай хамгаалттай газар нутгуудын менежмент төлөвлөгөөгөө боловсруулах хувиар


Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй