Шууд Chart

Дотоодын “SAREX”-г анх удаа зохион байгуулна

2019-11-19 17:23:09

ИНЕГ-аас ЗХЖШ болон ОБЕГ-тай хамтран иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоод сургуулилтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Булган аймгийн нутаг дэвсгэрт болох энэхүү сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцох байгууллагуудын төлөөлөл орсон шүхэрчин-аврагчид мөн иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл төлөвлөлтийг зохицуулах хорооны гишүүд, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, ажиглалтын албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгдсэн баг оролцоно.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тус багийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд энэхүү сургуулилт нь ирэх онд манай улсад зохион байгуулах Монгол Улс болон ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын 6 дугаар хамтарсан сургуулилт /JOINT SAREX-2020/-ын өмнө дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж буйгаараа онцлог юм.    

Эх сурвалж: ИНЕГ 


Дотоодын “SAREX”-г анх удаа зохион байгуулна   
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй