Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

2019-11-20 06:34:38

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байх боловч, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 13-15 метр  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 7-12 хэм хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан,  бусад нутгаар 3-8 хэм  хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

 


Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй