Шууд Chart

Виллиан Барса руу

2019-11-20 09:13:34

Виллиан Барсатай хэлэлцээр хийхээр хүлээж байгаа тухай “El Mundo Deportivo” мэдээллээ. 31 настай Бразил тоглогчийн Челситэй байгуулсан гэрээ ирэх зун дуусаж байгаа юм.

Өнгөрсөн зун Их Британий хэвлэлүүд түүнийг 40 сая еврогоор Камп Ноуд ирж магадгүй гэж бичиж байсан. Харин одоо Каталоны клуб Виллианыг 2020 оны зун үнэгүй авахыг зорьж байгаа аж.

Олон байрлалд тоглодог, гоол сайтай, чөлөөт агент болж байгаа зэрэг нь Барсагийн Виллианыг ахин сонирхох болсон шалтгаан аж. 2013 онд Пеп түүнийг Камп Ноу руу авчирахаар зорьж байсан ч хэрэгжээгүй. Улмаар Виллиан Шахтёроос Анжи руу өвлийн цонхоор яваад зун нь Челситэй нэгдсэн.

Челситэй хамт тэр Премьер лигт хоёр түрүүлж, ФА цом, Европ өргөсөн. Энэ улирлаас Азарын үлдээсэн 10 дугаартай тоглож байгаа. Гэсэн ч тэрээ Стэмфорд Бриджэд үргэлжлүүлэн тоглох хүсэл бага байгаа ажээ. Италийн аварга Ювентус мөн Виллиан рүү санаархаж буй тухай мэдээ бий.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Виллиан Барса руу  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй